Улаанбаатар 1c

Жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, хугацаа дууссан бол Төв талбайд очоорой

NPost.mn
2019-09-19 11:11

Өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" төв талайд зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөг нь иргэдэд жолооны үнэмлэх нөхөн олгох, жолооны үнэмлэх солих, жолооны үнэмлэхний лавлагаа зэрэг үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэхийг зорьжээ. 

Жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, жолооны үнэмлэх хуучирч муудсан бол бүрдүүлэх бичиг баримт нь  торгуульгүй, торгуультай бол заавал төлсөн байх , ТҮЦ машины лавлагаа авах, шинээр хэвлэх жолооны үнэмлэхний төлбөр 12,500 төгрөгийг арилжааны аль нэг банкны салбарт очиж төрийн сангийн 100900012520 тоот дансанд тушаасан байхыг шаарджээ.

Хэрэв жолооны үнэмлэх солих бол мөн л торгуульгүй байх, ТҮЦ машины лавлагаа, шинээр хэвлэх жолооны үнэмлэхний төлбөр 12,500 төгрөгийг арилжааны аль нэг банкны салбарт очиж төрийн сангийн 100900012520 тоот дансанд тушаана. Харин жолооны үнэмлэхний лавлагаа авах бол гадаадын улс оронд сурах, ажиллах зорилгоор зорчихдоо тухайн улсын жолоочийн үнэмлэхийг солиулж авах тохиолдолд тус төвөөс дэлгэрэнгүй зурагтай лавлагаа авна. Мөн гадаадын улс оронд ажиллаж, амьдарч, сурч байгаа бол тухайн улсад суугаа МУ-ын Элчин сайдын яаманд хандан цахим лавлагаа авч болно. Бусад тохиолдолд төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас болон WWW.police.gov.mn цахим хаягаар орж лавлахыг  Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв зөвлөж байна.

 

Ц.Тэгшбуян 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид