Улаанбаатар 1c

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозам ирэх арваннэгдүгээр сард ашиглалтанд орох үгүй нь тодорхойгүй байна

Erdenetsetseg 2019-09-19 11:28

Өнгөрсөн зуравдугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг “ Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинээр барьж, ажлын нээлтийг хийж байсан билээ. Тэгвэл яг одоогийн байдлаар Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам шинэчлэлийн ажлын үйл явц, нөхцөл байдал хүнд байна гэсэн мэдээлэлтэй байгаа юм. Зам тээврийн хөгжлийн яам хаалгаа барьж, иргэд, сэтгүүлчдийн асуултанд хариулахаа болиод байгаа. Газрын дарга нь хоригдсон байгаа тус яамныхан Улаанбаатар-Дарханы замын талаар мэдээлэл авах гэсэн хэнд ч мэдээлэл өгөхгүй байгаа тул тус яамны удирдлагууд болон дэд сайд Л.Халтарыг иргэд болон сэтгүүлчид “эрэн сурвалжилж” байна.

Зам тээврийн ноцтой осол тасархаа больсон УБ-Дарханы чиглэлийн замд иргэд 4-5 цаг орчимд явдаг байсан бол зам засварын ажил эхлэсэнээр хугацаа нэмэгдэж, зарим цаг агаарын тааламжгүй үед 13 цаг явж байгаа нь иргэд зорчигчдын хувьд бухимдал үүсгэхээс гадна машин техник, эд хөрөнгөөрөө хохироод байна.

Авто замыг богино хугацаанд барихын тулд болон 4 эгнээг зэрэг эхлүүлэхийн тулд ТҮР ЗАМ тавьж нээсэн. Замын ажлын явцыг Багц 1-20%, Багц 2-8%, Багц 3-15%, Багц 4-5%, Багц 5-15 % тай явагдаж байна гэж ЗТЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдэж байгаа ч газар дээрээ бол 5% орчим хувийн гүйцэтгэлтэй 2019.11.30 нд ашиглалтанд орно гэсэн магадлал алга байна. Эсвэл ажил хийхээс өмнө ашиг хардаг монгол зангаар замын өргөн, уртаас “идэж” хэдхэн жилийн настай зам тавигдаж байна хэмээн иргэд бухимдаж эхэлжээ. Гэтэл зам биш там болсон тус замын ажлын явцын талаар тус яамнаас мэдээлэл өгөх хүн байхгүй, хаалга түгжээд, төрийн ажил энд “таг” гацжээ. Монгол төрийн ажил ийнхүү явахаар Ерөнхий сайд нь бухимдахаас аргагүй, “монголын төрд гай бололгүй зайл” гэж хэлсэн бололтой. Үнэхээр Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагууд “Монголын төрд гай бололгүй” зайгаа тавих цаг ч болжээ. Тэд шалгарсан компаниудын мэдээллийг Шилэн дансны тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэлгүй нууж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид