Улаанбаатар 1c

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа асуудлыг ярина

Erdenetsetseg 2019-09-24 11:59

Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа,зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн хурал өчигдөр боллоо. Хурлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан удирдсан юм. Тэрбээр “УИХ-ын гишүүд энэ сарын 23-нийг хүртэл тойрогтоо ажиллаж, ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажил хийж байгаа. Энэ хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг ард нийтэд таниулах, мэдээллээр хангах ажлын ерөнхий төлөвлөгөөний төсөл бэлэн болсон” гэлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар иргэдээс санал авах өдрийг энэ сарын 30, 31 байж болно гэж үзсэн. Ард нийтийн санал асуулга явуулах төсвийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэж байгаа юм байна. Гэхдээ есдүгээр сарын 20-ны өдөр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай тул энэ асуудлыг эцэслэн шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдахаар болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид