Улаанбаатар 1c

Булганчууд Ерөнхий сайдаас цалин, тэтгэвэр нэмэхийг хүслээ

Erdenetsetseg 2019-09-24 12:06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт албан томилолттой ажиллаж байна. Ерөнхий сайдыг нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд төв талбайдаа угтлаа.Тэрбээр томилолтынхоо эхэнд Булган аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн яамны ТНБД С.Наранцогт, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс байлцжээ. Булган аймгийн Засаг дарга З.Батзориг ЗДТГ- аас явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тавьж буй зорилтынхоо талаар мэдээлэл өгөв. Нутгийн иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Мөн орон нутагт тулгамдсан зарим асуудлыг Засгийн газрын гишүүд газар дээр нь шийдвэрлэлээ. Иргэдийн хувьд ажлын байр нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх шаардлага тавив. Энэ тухайд 2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх талаар шийдвэр гаргана. Харин татварын багц хууль шинэчлэгдсэн, үүн дээр үйлдвэрүүдийг дэмжин ажилласнаар, ажлын байр нэмэгдэнэ хэмээн тооцоолж буйгаа Ерөнхий сайд хэлэв.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITY
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
Нийтлэлчид