Улаанбаатар 1c

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендер энэ сарын 30-нд хаагдана

NPost.mn
2019-09-25 13:09

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр гаргасан байдаг.

Шийдвэрийн дагуу музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгасан юм. Ингээд БСШУСЯ-наас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг наймдугаар сарын 29-нд зарлажээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.

Тендерийн урилгад оролцох хүсэлтэй ААН-үүдийн материалыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагаас өмнө ирүүлнэ, гадаадын этгээдийг оролцуулахгүйг заажээ. Тендерийн нээлт есдүгээр сарын 30-ны 10:50 цагт Сүхбаатар дүүрэг дэх Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 1 давхар, 106 тоотод болох аж.

Бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлагыг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1565929513717 хуудсаас татаж авах боломжтой.

Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болж, зураг төсөв нь бэлэн болсон тухай салбарын сайд нь мэдээлж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITY
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
Нийтлэлчид