Улаанбаатар 1c

Сэтгэцийн эрүүл мэндийн албанд “Профессор” төрлөө

NPost.mn
2019-10-03 12:00

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөл есдүгээр сарын 25-ны өдөр хуралдан “Эрдмийн ба мэргэжлийн цол олгох журам”-ын дагуу хэлэлцэж,  “Профессор”, “Дэд профессор” цол олгов. 


Салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс шалгарсан  12  эрдэмтэн  профессор цолонд дэвшсэнээс гурван эрдэмтэн, 21  эрдэмтэн дэд профессор  цолонд дэвшсэнээс  хоёр эрдэмтэн нийт гишүүдийн  75%-аас дээш санал авч цол авав.
Ийнхүү Манай СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нь “Профессор” цол хүртэв. Л.Насанцэнгэл нь  ном,  нэг сэдэвт зохиол, гарын авлага, гадаад дотоодын  эрдэм шинжилгээний  илтгэл өгүүлэл зэрэг нийт 190 гаруй бүтээлтэй, сэтгэцийн эрүүл мэндийн салбартаа л гэхэд хоёр докторын ажил, хоёр магистрын  ажил удирдаж хамгаалуулжээ. Мөн түүнчлэн “Монгол улс дахь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”, “Цус ойртолт- оюуны хомсдолын  хамаарал”, “Шизофренийн генийн судалгаа”,  “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” зэрэг Улсын хэмжээний  дөрвөн том эрдэм шинжилгээний судалгааг  удирдан ажилласан байна.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид