Улаанбаатар 1c

БНХАУ-ын 70 жилийн хөгжил таван графикаар

Мао Зэдун 70 жилийн өмнө БНХАУ байгуулагдсаныг тунхаглах үед тус улс Азийн хамгийн ядуу, буурай хөгжилтэй орны нэг байлаа. Харин одоо  эдийн засгаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг, хүчирхэг гүрэн болсон. Хятад Улсын 70 жилийн хөгжлийг “CNN” агентлаг таван графикаар харуулжээ.

Эдийн засгийн хөгжил

БНХАУ-ын Засгийн газар 1980-аад онд  зах зээлийн шинэчлэл хийсэн нь үр дүнгээ өгч, тус улсын эдийн засаг хурдацтайгаар тэлж эхэлсэн. Хятадын ДНБ-ий өсөлт 1980-2015 оны хооронд буюу ердөө 35 жилийн дотор 191 тэрбумаас 11 их наяд ам.доллар болж (бараг 58 дахин) өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид үзэгдээгүй явдал болсон юм. ДНБ-ээ 58 дахин өсгөсөн өөр улс, үндэстэн дэлхийд одоогоор байхгүй. 

Image result for china 70

Гадаадад жуулчлах хятад иргэний тоо өнгөрсөн 40 жилийн хугацаанд дунджаар 83 сая байв. Тэгвэл одоо 130 гаруй сая болж, өндөр настны даатгалд 900 сая, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум иргэнээ хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгуулаад байна.  Тус улсын  ДНБ өсөхийн хэрээр  хятадуудын худалдан авах чадвар нэмэгдэж, дэлхийн хамгийн тансаг бараа, бүтээгдэхүүн худалдан авагчдын нэг болсоор.  Бээжин өнгөрсөн мягмар гарагт БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үеэр тус улсын дарга Ши Жиньпин “Өлсгөлөн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол тэргүүтэй олон  жилийн турш бидний туулсан  зовлон алга боллоо” гэдгийг онцолж байсан юм.

 Дугуй, автомашин

1978 оны Бээжингийн “Chang'an Avenue”,  2018 оны “Chang'an Avenue” хооронд асар олон ялгаа бий.  Бээжин хотод  өнгөрсөн оны байдлаар 300 сая автомашин бүртгэлтэй байжээ. Энэ тоо 1978 онд ердөө 77  орчим мянга байв. Харин унадаг дугуйны хэрэглээ 40 жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Дундаж наслалт

1978 онд хятадуудын дундаж наслалт 66 байсан бол одоо 76 болж нэмэгджээ. Бичиг үсэг тайлагдалтын түвшин 1980-аад оны эхэн үед 66 хувь байв. Харин 2010 онд 95 хувь болж өссөн байна. Хятадуудын хувьд 1970-аад оны үед хилийн дээс алхаж,  өөр улсад очиж амарна, аялна гэдэг бараг бүтэшгүй зүйл байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөөдөр дэлхийн улс орнуудад аялж буй жуулчдыг хятадууд тэргүүлж байна.

Image result for china 70

Үүнээс гадна гадаад улс орнуудад сурч буй  оюутны тоогоороо БНХАУ дэлхийд тэргүүлдэг. Хэдийгээр тус улсын бүх салбар хурдацтай хөгжиж буй ч хамгийн тулгамдаж буй  асуудал  төрөлтийн түвшин буурсан болон ажиллах хүчний дутагдал болоод байна. Олон жилийн турш баримталж ирсэн “Нэг хүүхэд бодлого”-ын сөрөг нөлөө одоо л илэрч байна гэхэд хилсдэхгүй болов уу.

 375 сая ажлын байр

 Бээжин 1978 оноос шинэтгэл хийх, гадаад ертөнцтэй нээлттэй харилцах бодлого явуулж эхэлснээс хойш 40 жилийн хугацаанд тус улсад 375 сая ажлын байр шинээр  нэмэгдсэн байна.

Image result for china 70

2017 оны эцсийн байдлаар, хөдөө орон нутаг, томоохон хотууд дахь ажлын байр 776 саяд хүрсэн нь 40 жилийн өмнөх үетэй харьцуулахад 93 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ажлын байр олноороо нэмэгдсэн нь эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотой. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1978 оноос хойш жилд дунджаар 9.5 хувиар өсч байв.

Замын хөгжил

Хятад Улс далайн түвшнээс дээш 5000 гаруй метрийн өндөрт төмөр зам тавьсан дэлхийн цорын ганц улс.  Хүчилтөрөгчийн амьсгалуургүй  удаан байх боломжгүй ийм өндөрт төмөр зам барина гэдэг бараг боломжгүй мэт. Харин БНХАУ барьж чадсан.  Хөхнуур Төвөдийг холбосон уг төмөр замаар сүүлийн 10 жилийн хугацаанд 115 сая зорчигч, 448 сая тонн ачаа тээвэрлэжээ. Тус улсын сүүлийн 20 жилд барьсан хурдны болон өндөр хурдны төмөр замын сүлжээ Япон, Европын төмөр замын сүлжээг нийлүүлснээс ч урт болоод байгаа юм. Мөн төмөр замын системийн боловсронгуй байдлаараа АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.  БНХАУ-ын төмөр замын нийт урт 2025 онд 175 мянга орчим км-т хүрнэ хэмээн тус улсын  Төмөр замын сүлжээний урт хугацааны хөгжлийн тайланд онцолжээ. Бээжин 1980-аад оноос зам, дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Гэтэл 40 хүрэхгүй жилийн дотор төмөр замын салбар нь  дэлхийд тэргүүлэх хэмжээнд хэмжээнд хүрээд байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china-46602785

https://edition.cnn.com/2019/10/01/asia/china-70-anniversary-five-graphs-intl-hnk/index.html

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид