Улаанбаатар 1c

Төвөдүүд Энэтхэг дэх БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа жагсчээ

Image result for Төвөд

Хонконгт өнгөрсөн мягмар гарагт болсон жагсаалын үеэр 180 хүн баривчлагдаж, 15 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. 17 дахь долоо хоног үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр өмнө нь ийм олон хүн баривчлагдаж байгаагүй юм. 18 настай жагсагч өнгөрсөн мягмар гарагт болсон жагсаалын үеэр буудуулсан. Тэгвэл Хонконгийн Засгийн газраас  буудах шийдвэрээ "Хуулийн дагуу, зайлшгүй үйлдэл байсан. Үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нөхцөл байдалд тохирсон яаралтай шийдвэр гаргасан" гэж тайлбарлажээ. Үүнээс гадна БНХАУ-ын байгуулагдсаны ойн баярын өдөр Энэтхэг дэх төвөдүүд  Делид байрлах БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа жагссан байна. Энэ үеэр жагсагчид, цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарчээ.

БНХАУ-ыг төвөдүүд тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний удирдагч, шашны тэргүүн Далай ламыг 1959 онд Энэтхэг рүү хөөж гаргасан гэж шүүмжилдэг. БНХАУ-ын эрх баригчид Төвөдийг олон зууны турш газар нутгийнх нь бүрэлдэхүүнд байсан гэж тайлбарладаг. Харин Төвөдийн тал "1950 оны БНХАУ-ын армийн булаан эзлэлтээс өмнө бүрэн тусгаар улс байсан" гэх байр суурь баримталдаг билээ.

Эх сурвалж: https://sputniknews.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид