Улаанбаатар 1c

Түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил илэрчээ

Засгийн газрын тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэрээр түүхий нүүрс түлэхийг хориглосон. Гэвч зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэсэн гэх зөрчил нэг биш удаа гарчээ. Тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хатан интернэшнл” ХХК-ийн ноос, ноолуур угаах, самнах үйлдвэрийн халаалтын зуухны хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөг хянан шалгахад тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэж байсан нь илэрчээ.

Түүнчлэн “Говийн эко хүнс”, “Ди Эйч Ти Эн” зэрэг компани түүхий нүүрс хэрэглэж байжээ. Эдгээр компанид Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулж, түүхий нүүрсний хэрэглээг зогсоох албан даалгавар өгсөн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOP
    Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид