Улаанбаатар 1c

ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбат үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн билээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилох зөвшилцөх албан бичгийг УИХ-д хүргүүлсэн байна.

Уг зөвшилцөх саналыг өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжив. Нэр дэвшигч Д.Ганзоригийг томилохыг УИХ- ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлигаар томилох юм. Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын наймдугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгсчээ. Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн даргаар ажилласан байна. Мөн 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOP
    Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид