Улаанбаатар 1c

Зорилтот бүлгийн 6000 хүүхдэд энтрепренершип боловсрол олгоно

Дэлхийн банк, Японы Хүүхдийг ивээх сан хамтран Ховд, Завхан, Өвөр-хангай, Говьсүмбэр,Сүхбаатар аймгийн 25 суманд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжүүлнэ. Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх гэж буй уг төсөлд дээрх зорилтот аймаг, сумдын сургууль завсардсан, ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй нийт 6000 өсвөр үеийнхэн хамрагдах аж. Төслийн хүрээнд гурван зорилтот ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Эхний шатанд өсвөр үеийн төлөөллийн оролцоотойгоор хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулж, ЕБС болон насан туршийн боловсролын төвтэй хамтарч ажиллах аж. Харин дараагийн шатанд төсөлд хамрагдаж буй хүүхдүүдийн бичил төслийг санхүүжүүлж, ажил, хэрэг болгох юм байна. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Бид Монгол Улстай 30 жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд боловсролын салбарт дорвитой, зоримог ажлууд хийж ирсэн. Одоо ч шийдвэрлэх ёстой асуудал цөөнгүй байна. Энэ удаа бид хөдөө орон нутгийн сургууль завсардсан болон ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй хүүхэд, залууст бизнес эрхлэх сэтгэлгээ, нийгмийн сэтгэл зүйн боловсрол олгох төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

   Төслөөр зорилтот бүлгийн хүүхэд, залуусыг зах зээлийн эдийн засагт тодорхой байр суурь эзлэж, баялаг бүтээгч болоход нь бодитой дэмжлэг олгоно. Монгол Улс боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 орны 130 дугаарт жагсаж буй. Иймд хүмүүн капиталаа хөгжүүлэх, цогцлоох тухайд анхаарах ёстой” гэлээ. Уг төсөл 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд орон нутгийн багш, нийгмийн ажилтан, эцэг эх зэрэг нийт 20 мянга орчим иргэнд үр өгөөжөө өгнө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOP
    Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид