Улаанбаатар 1c

Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид жагсав

Image result for Каталонийн тусгаар тогтнол

Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид Барселон хотноо жагслаа. Жагсаалыг Каталонийн Үндэсний ассамблейгаас тусгаар тогтнолоо зарлахтай холбоотой асуудлаарх бүх нийтийн санал хураалт явуулсны хоёр жилийн ойд зориулан зохион байгуулжээ. Хоёр жилийн өмнөх аравдугаар сарын 3-нд болсон бүх нийтийн санал хураалтад оролцогчдын олонх нь Каталонийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн санал өгсөн.

Каталонийн  парламент 2017 оны аравдугаар сарын 27-ны хуралдаанаараа бие даасан Бүгд Найрамдах Улс байгуулснаа зарлан тунхагласан тогтоол баталсан. Гэвч Испанийн төв Засгийн газар санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй орон нутгийн парламентын тогтоолыг хууль бус гэж үзсэн. Улмаар Каталонийн  парламентыг татан  буулгаж ээлжит бус сонгууль зарлаж,  тусгаар тогтнолоо зарлахыг дэмжсэн удирдагчдыг хууль зөрчсөн, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэгт буруутгасан юм.

Эх сурвалж: https://www.bbc.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOP
    Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид