Улаанбаатар 1c

Европын холбоо BREXIT-ийн төслийг хүлээж авсангүй

Pro and anti-Brexit supporters hold signs and flags while demonstrating outside the UK parliament in September, 2019. AP  

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн лхагва гарагт эцсийн байдлаар BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг Европын холбоонд танилцуулсан. Гэвч Европын холбоо BREXIT-ийн төслийг хүлээж авсангүй. Борис Жонсон BREXIT-ийн асуудлаар Европын холбоотой хэлэлцээрт хүрэхийг зорьж байгаа юм. Харин Европын холбооноос түүний танилцуулсан төсөлд маргаан дагуулсан асуудлууд байгааг тодотгосон байна.

Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер хил гаалийн хяналт, Ирланд, нэг зах зээлийн зохицуулалттай холбогдсон асуудлуудаар зөвшилцөх зүйлс байгаа талаар онцолжээ. Борис Жонсон Европын холбоотой хэлэлцээр хийж чадахгүй бол Их Британийн Парламентын гишүүдийн хүсэлтээр шүүхэд дуудагдах юм. Улмаар хэлэлцээргүй BREXIT-ийг явуулах эсэх нь шүүгчдийн шийдвэрээс хамаарна. Европын холбооны зөвлөл 17,18-нд хуралдах товтой байгаа.  Харин  Их Британи аравдугаар сарын 31-нд Европын Холбооноос гарахаар төлөвлөөд буй. Хэлэлцээргүй BREXIT тохиовол Их Британийн боомтуудын үйл ажиллагаа, бизнесийн нийлүүлэлтийн гинж, хүнсний аюулгүй байдал, шатахуун, цэвэр усны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-49915660

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOP
    Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
Нийтлэлчид