Улаанбаатар 1c

Баянзүрхийн гүүрийг Налайхын замтай хамт нээнэ

   Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг  эхлүүлсэн. Шинээр баригдаж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км бөгөөд дугуйн замтай хийж байна.

281 метр урттай, 21 метр өргөнтэй гүүрний ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байгаа юм.  Хотын Захирагчийн зүгээс гүүрийн ажлыг төлөвлөсөн хугацаанд  чанар стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн хийж гүйцэтгэхийг анхааруулж, холбогдох албан тушаалтнуудыг энэ талд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Дашрамд дурдах, Баянзүрхийн гүүрийг Монголд анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөр бетон хийцээр барьж байгаа бөгөөд гүүрийн хөдөлгөөнийг Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлттэй зэрэгцэн нээхээр төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид