Улаанбаатар 1c

Цэрэг амь насаа алдсан хэргүүдэд анхаарал хандуулах шаардлагатай гэв

             Чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцлөө. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар хугацаат цэргийн албан хаагчдын эрх зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдсан гэх баримтуудад анхаарал хандуулах онцгой шаардлага бий гэдгийг хэлж байв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Ганболд нар улсын хэмжээнд цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг онцгой албан тушаалын томилгоо зургаан сарын дотор өөрчлөгдөж буйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Нэр дэвшигчийг цэргийн бүх шатны сургуулийг дүүргэж, олон улсын түвшинд бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтэн хэмээн үнэлж, дэмжиж буйгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Л.Болд нар илэрхийлэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ. Дашрамд дурдахад, уг шийдвэрийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилсон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид