Улаанбаатар 1c

Утаанаас салах гэсэн биш, Угаартаж үхээд дуусах нь

    Улаанбаатарчууд бид утаанаасаа салах гэсэн биш угаартаж үхээд дуусах нь байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод түүхий нүүрс түлүүлэхгүй, сайжруулсан түлш түлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан байдаг. Ийн Улаанбаатарын гэр хорооллынхон зөвхөн “Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг түлэхээр болсон юм. Гэтэл энэ түлшийг түлээд удаагүй нийслэлчүүд маань бөөн бөөнөөрөө угаартаад эхэллээ.

Энэ сарын 4-6-ны хооронд сайжруулсан түлш хэрэглэсэн 35 иргэн ухаан алдсан, угаартсан байдалтай эмнэлгийн байгууллагад хандаж, таван хүний эрдэнэт амь үрэгдээд буй. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан сайжруулсан түлшинд шинжилгээ хийж, хүний биед сөрөг нөлөөгүй, хорт бодис илрээгүй гэсэн хариу гаргалаа. Ийн хэлээд удаагүй байтал өчигдөр дахин нэг хүний амь үрэгдлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид