Улаанбаатар 1c

Тасралтгүй боловсролын төв нээлтээ хийлээ

Д.ЦЭЦЭГ, Npost.mn
2019-10-08 11:51

Техник, технологийн хөгжлийг даган дэлхийн улс орнууд дижитал хөгжилд хөл нийлүүлэн алхаж байна. Тухайлбал, БНХАУ, Сингапур зэрэг Азийн орнууд сургуулийн өмнөх боловсролын системд роботуудыг нэвтрүүлэн, туршихын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн форумаас 2030 он гэхэд нийт ажлын байрны 50 хувь нь үгүй болно гэдгийг зарласан. Энэ мэтчилэн өөрчлөгдөн шинэчлэгдэж буй өнөө үед бидний эзэмшсэн мэдлэг гурван жилийн дотор байтугай гурав хоногийн дотор хуучирч байгааг судлаачид онцлох болов.

  Иймээс хувь хүн, байгууллага зах зээлд тэсч үлдэхийн тулд тасралтгүй хөгжиж, өөрчлөлтөд бэлэн байж, түүнд дасан зохицож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний нэг гарц нь "Тасралтгүй боловсролын төв" юм. Тэгвэл Санхүү эдийн засгийн их сургууль ийм төвтэй болж, нээлтээ хийжээ. Энэ төв “Санхүүжилт босгох стратеги” сэдэвт платформыг мөн аравдугаар сарын 14-нд зохион байгуулахаар болсон байна.

Арга хэмжээний үеэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд ирж сонирхолтой лекц уншихаас гадна хэлэлцүүлгүүд болох аж. Мөн гарааны бизнес эрхлэгчид шаркуудад бизнесийн төслөө танилцуулж, хөрөнгө босгох боломжийг олгож байгаагаараа онцлог гэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид