Улаанбаатар 1c

Зургаан тэрбум төгрөгөөр 220 мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Image result for утаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, гэр хорооллын 220 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгалаа. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх гэнэ. Энэхүү ажилд шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргахаар болов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид