Улаанбаатар 1c

“Саруул” хотхоны дундуур явах хөдөлгөөнийг багасгах авто замын шинэ чиглэл нээлээ

Нарны замаар “Саруул” хотхоны дундуур дамжиж, Гандийн гудамж болон Их Монгол Улсын гудамж руу ордог байсныг өөрчлөн зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Нарны замаас “Соёолж” худалдааны төвийн нүхэн гарцаар урагш гараад баруун гар тийш эргэж, шинэ гүүрний доогуур явна гэсэн үг. Энэ чиглэлийн зохион байгуулалтыг өөрчилснөөр авто машины хөдөлгөөний улмаас амгалан тайван байдал нь хамгийн ихээр алдагддаг байсан “Саруул” хотхоны оршин суугчдад таатай байдал бий болох төдийгүй жолооч нар зорчиход хялбар болно гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Уг хөдөлгөөнийг маргааш нээх аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид