Улаанбаатар 1c

Вакуумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

ЭХЭМҮТ анх удаа орчин үеийн шаардлага хангасан вакуумжсан мэс заслын хэсэгтэй боллоо.

Тус хэсгийг улсын төсвийн тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад оруулжээ. Мэс заслын вакуум өрөөнүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоос жилт үүсдэггүй, цахил- гаанждаггүй, нянгийн эсрэг, бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар гэнэ.  Тусгай зориулалтын материалаар хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүдээр хийжээ. Хүүхдийн вакуумжсан мэс заслын хэсэг нийт 261 ам.метр талбайтай бөгөөд иж бүрэн тоноглогдсон мэс заслын хоёр өрөөтэй.

Мөн материалын нэг, гар угаах,хэсэг болон хувцас солих, усанд орох өрөө, техникийн өрөө болон үүдний хэсгээс бүрдэнэ. Тус өрөөний агаарыг дөрвөн шатлалт шүүлтүүрээр шүүж ,бактерийг устган халдваргүйжүүлдэг хепафильтер суурилагдсан бөгөөд түүний тусламжтай агаарыг 99.99 хувь цэвэршүүлдэг байна.

Мөн цахилгаан, дулаан хангамж, холбоо дуудлага, интернэтийн сүлжээ, эмнэлгийн хийн систем, хяналтын камер зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон, мэс заслын өрөөний дотроос тохируулах бүрэн боломжтой хяналтын самбартай юм. Дашрамд дурдахад ЭХЭМҮТ 2018 онд 15663 өвчтөнд мэс эмчилгээ хийсний 72.4 хувийг хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ эзэлж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид