Улаанбаатар 1c

Хориотой бодисын жагсаалтад орсон эм хилээр оруулахыг завджээ

Синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан, АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, “Чингис хаан” олон улсыннисэх буудалд аравдугаар сарын 5-нд Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн ачаанд их хэмжээний хориотой бодис байсныг гаалийн байгууллага илрүүлэн, шалгаж байна.

Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэрээр явуулсан тус ачаанд олон улсад хориотой бодисын жагсаалтад орсон станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр байжээ. Тус бэлдмэлийг бодибилдинг, фитнессээр хичээллэгчид булчингийн масс нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгах зорилгоор худалдан авч хэрэглэх нь урт хугацаандаа элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, зүрхний дутагдал, үргүйдэлд хүргэх хүчин зүйл болдог гэнэ. Эдгээр нь ДЭМБ-аас эмчийн заавар, жоргүй худалдахыг хориглосон бүтээгдэхүүн гэдгийг ГЕГ-ын Хар тамхины хяналтын албанаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид