Улаанбаатар 1c

Түлэгдэж, угаартсан иргэдийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирчээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын III багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ-Шарга" караокед энэ сарын 11-ний 23.00 цагийн орчимд гал гарчээ. Орон нутгийн түргэн тусламжийн төв түлэгдсэн болон угаартсан байдалтай 20 гаруй иргэнийг эмнэлэгт хүргэсэн байна. Галын улмаас нэг хүн нас барсан бол биеийн байдал нь муу байгаа долоон хүнийг өчигдөр 13.00 цагийн үед нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчирчээ. Мөн хүндрэл багатай арваад хүнийг машинаар авчирсан гэнэ.

Гал гарсан шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа аж. Одоогоор цахилгаан монтажны гэмтэл байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Нисдэг тэргээр хүргэгдэж ирсэн өвчтөнүүдийн биеийн байдлыг ГССҮТ-ийн Түлэнхийн төвөөс тодруулахад “Сүхбаатар аймгаас түлэгдсэн хүмүүс нисдэг тэргээр ирсэн нь үнэн. Одоогийн байдлаар эмчилгээ хийгдэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Баруун-Урт сумын III багийн албаны хүн “Караокед гал гарсан мэдээллийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан. Бид эмнэлэгт очиход 20-иод хүн угаартсан болон түлэгдэлтийн байдалтай байсан. Угаартсаны улмаас газар дээрээ нэг эмэгтэй нас барсан. Улаанбаатараас ирсэн албаны хүмүүс шуурхай ажиллаж, аравдугаар сарын 12-ны үүрийн 05.00 цагт нисдэг тэрэг явуулсанаар өвчтөнүүдийг авч явсан” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид