Улаанбаатар 1c

Энэ жил Япон Улсыг 20 орчим хар салхи дайран өнгөрлөө

Сансрын хиймэл дагуулаас  хийсэн ажиглалтаар Атлантын далайд жилд 100 гаруй хар салхи дэгддэг байна. Үүнээс 10 орчим хар салхи нь Төв Америк, Мексик, АНУ, Канад, Бермуд, Карибын арлыг дайрдаг аж. Далайн хар салхи эрэгт 300 км ойртож ирэхэд чиглэл, хурдыг радиолокаторын тусламжтайгаар тогтоох боломжтой болдог гэнэ.

Номхон далайн баруун хэсэгт жилд дунджаар 16 хар салхи үүсдэг ч ихэнх тохиолдолд  эх газарт хүрэлгүй сарнидаг. Тэгвэл зүүн хэсэгт нь дунджаар 27 хар салхи дэгдэж Япон, Хятад, Хойд болон Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Номхон далайн бусад орныг дайран өнгөрдөг байна.

Харин Энэтхэгийн далайд дунджаар 21 хар салхи үүсч Австрали, Индонез, Мадагаскар, Өмнөд Африкт хүрдэг аж. Далайн хар салхинд өртөх магадлал хамгийн өндөр газар нь Бангладеш, АНУ, Куба, Япон, Сахалин, Алс Дорнод гэнэ. Дэлхийн хүн амын 15 хувь нь байнга хар салхи болдог газар амьдардаг ажээ. Харин “Хагибис” энэ жил Японыг дайран өнгөрч буй 20 дахь хар салхи юм.

 

 

Эх сурвалж: https://www.bbc.

com/news/world-asia-50020108

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид