Улаанбаатар 1c

Шинэ гүүрний зорчих хэсгийн зарим хөдөлгөөнийг нээлээ

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын эхний ээлж буюу 477м дөрвөн эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнгөрсөн сард нээсэн билээ.   

Тэгвэл олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ хөдөлгөөн нээгдсэнээр Их Монгол улсын гудамжнаас зүүн гар тийш эргэхдээ U-turn буюу гүүрэн доогуур эргэнэ.  Харин Олимпийн гудамж талаас Их Монгол улсын гудамж руу гүүр даваад шууд чигээрээ явах болсныг  Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид