Улаанбаатар 1c

Аймгийн төвд дулааны 10 станц барина

NPost.mn
2019-10-16 11:06

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар гүйцэтгэх засаглалын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцжээ

Ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулах, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц,Амгалангийн дулааны станцыг өргөтгөх, Тавантолгойд дулааны цахилгаан станц,10 аймгийн төвд  дулааны станц барихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна

Харъяа байгууллагууд болон албан хаагчдын орон сууц зэргийг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлуулна. Хотын болон сумын төвийн инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулж, “Бичил дэд төв” төсөл хэрэгжүүлнэ.

Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна. Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид