Улаанбаатар 1c

БРАВО: Монголын баг хүрэл медаль хүртлээ

Д.ЦЭЦЭГ, Npost.mn
2019-10-17 11:26

Image may contain: 10 people, people smiling

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо энэ сарын 11-16-нд болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож, Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртэв.

ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ДҮН

3х3 эмэгтэй баг:

МОНГОЛ 10:11 МАДАГАСКАР
МОНГОЛ 10:21 БРАЗИЛ
МОНГОЛ 5:21 НИДЕРЛАНД

3х3 эрэгтэй баг : 

МОНГОЛ 22:10 ЙОРДАН
МОНГОЛ 21:12 НАМИБИ
МОНГОЛ 15:17 УКРАИН

Image may contain: 2 people, people smiling, people playing sports

Хэсгийн тоглолтуудаас Монголын эмэгтэй баг шалгарч чадаагүй бол эрэгтэй баг хоёр хожил, нэг хожигдолтой хэсгээсээ шалгарч, хасагдах шатны тоглолтод БНХАУ-ын багтай оноолт таарч 21:17 онооны харьцаатай ялалт байгуулж, хагас шигшээ тоглолтод ОХУ-ын багт 8:21 онооны харьцаатай хожигдов.

Image may contain: 4 people, people smiling

Хүрэл медалийн төлөө, хэсгийн тоглолтод хожигдсон Украины багтай дахин оноолт таарч 20:16 онооны харьцаатай ялалт байгуулж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй U23 насны шигшээ баг хүрэл медалийн эзэн боллоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид