Улаанбаатар 1c

Э.Хүслэн зуун буудалт даамын дэлхийн аварга боллоо

NPost.mn
2019-11-04 10:27

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Измир хотноо болж байна. Тус тэмцээнд манай 22 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа.

Тэмцээний 11-13 насны ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Энхболдын Хүслэн нийт 15 оноогоор дэлхийн аварга болов. Ингэснээр Э.Хүслэн нь Монгол Улсаас 100 буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болж байна. Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байв. Мөн тус тэмцээний 17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер М.Шийравжамц 13 оноо авсан амжилтаар ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болов. М.Шийравжамц 2016 онд мөн Измирт болсон ДАШТ-ий 14-16 насны ангилалд аварга болж байсан билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид