Улаанбаатар 1c

Ихэнх нутгаар цасаар шуурна

NPost.mn
2019-11-05 08:55

Ойрын хэдэн хоногт цаг агаар тогтуун, дулаан байх ч энэ долоо хоногийн сүүлчээр буюу амралтын өдрүүдээр сэрүүсч, хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй ч цас орохгүй аж. Харин арваннэгдүгээр сарын 6-10-ны цаг агаарын урьдчилсан төлвөөр ихэнх нутгаар цас орж шуурах төлөвтэй байна.

Тухайлбал, арваннэгдүгээр сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах аж. Салхины хувьд энэ сарын 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид