Улаанбаатар 1c

С.Баярцогт: Оюу толгойн гэрээний зүйл заалтыг хуулийнхан ойлгохгүй байна

Сангийн сайд асан С.Баярцогт Оюу толгойн гэрээтэй холбогдуулан 500 хуудас бүхий ном гаргажээ. Уг номонд тус гэрээтэй холбогдох эх сурвалж, бичиг баримтыг нэгтгэн багтаасан байна. Тэрбээр “Эргэлзээтэй олон асуултад хариулах ном болсон” гэдгийг онцлон хэлэв.

Мөн “Одоогоос 30 хоногийн өмнө Оюу толгойн гэрээ байгуулсны 10 жилийн ой боллоо. Гэтэл энэ төр засгаас төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш биеэ даасан хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн нь энэ юм. Өөрөөр хэлбэл, гуравдагч орны зүгээс хийсэн хамгийн том болоод зогсохгүй, хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давж чадсан чухал гэрээ байв. Уг гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-нээс албан ёсоор хэрэгжсэн. 10 жилийн ойг тохиолдуулан гэрээний ажлын хэсэг болон Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд, Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй. Энэ ойд зориулан би 500 хуудас бүхий товхимол гаргалаа. Уг товхимлыг гаргах болсон хэд хэдэн шалгаан бий. 2018 онд АТГ-аас Оюу толгойн гэрээтэй холбогдуулан намайг 73 хоног хорьсон.

Ингэхдээ Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, энэ гэрээг хүчин төгөлдөр болгоход үр өгөөжийн 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутган хэлмэгдүүлсэн байдаг. Үүнээс харахад зарим хууль хүчний байгууллага Оюу толгойн гэрээний зүйл заалт бүрийг ойлгохгүй байна. Мөн гэрээг хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчид энэ талаар мэдлэггүй байгаа нь шинжээчдийн дүгнэлтээс харагдсан.

Тухайлбал, АТГ-аас таван чиглэлд шинжээчдийн баг гаргахад Татварын байцаагчдын ажлын хэсэг “Хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн. Тэд хуулийн зүйл заалтад үсэг нэмэх зэргээр маш олон алдаатай дүгнэлт гаргасан байсан. Энэ дүгнэлтийг үндэслэн шүүх биднийг гэм буруутайд тооцвол Оюу толгой компаниас авах олон төрлийн татвараа авч чадахгүйд хүрнэ” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид