Улаанбаатар 1c

Хогийн сав дахь ухамсар

...Бид хогийн саванд тамхины иш мэтээ хийх бус ухамсараа хаячихсан юм биш байгаа...

Тоглоомын талбайд хүүхдүүд шуугилдаж, харьж буй намрын навчис гунигтай бүжсэн дулаахан өдөр байсан юм. Нарны халхавчтай цэнхэр тэргэнд үнэгчлэн буй нялх хүүхдээ нааш, цааш хөдөлгөн бүүвэй аялж суусан бүсгүй гэнэтхэн орь дуу хадаан, хашхирч ойр орчны хүмүүсийг хэсэг сандаргав. Хүүхдийнх нь өлгий дээр тамхины иш унаж, цог нь цааш нэвчин уугиж байсан нь тэр аж. Тэвдсэн бүсгүй дээш харж “Наад тамхиа гэртээ унтраагаач, хүүхэд түлэнгээ алдлаа” хэмээн хоолой зангируулан загнаж байв. Монголчуудын ухамсрын хэмжээ тартагтаа тулсныг үүнээс харж болно. Бид хууль дүрэм, эрх үүргээс наана ярих ёстой чухал сэдэв бол ухамсар. Ухамсар байгаа газар гэмт хэрэг, алдаа дутагдал, үл ойлголцол нэгээхэн ч гардаггүй. Гэтэл нийтийн тээврийн автобус, орон сууцны орц, хүүхдийн тоглоомын талбай, олон нийтийн газар ухамсаргүй байдлаас үүдсэн хэрүүл маргаан гарч, ядаж л нялх хүүхдийн дээрээс татсан тамхиныхаа ишийг унтраахгүй шидчихэж байна.  Хүмүүс энэ байдлаа жигших нь битгий хэл тоохоо ч байж. Бид хогийн саванд тамхины иш мэтээ хийх бус ухамсраа хаячихсан юм биш байгаа гэх бодол ээрнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид