Улаанбаатар 1c

Тамирчин хүн Өрсөлдөгчөө маш сайн мэдрэх ёстой

NPost.mn
2019-11-06 12:40

Самбо бөхийн залуучуудын 2019 оны улсын аварга, Азийн аварга, “Казак курес”-ын насанд хүрэгчдийн Азийн аварга, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт спортын мастер А.Хатансайхантай ярилцлаа.


Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Намайг Амарсайханы Хатансайхан гэдэг. Би Дорнод аймгийн Цагаан-овоо суманд төрж өссөн. Спортоор хичээллээд найман жил болж байна. Тэр дундаа самбо бөхөөр хичээллээд гурван жил болж байгаа.
- Дэлхийн Залуучуудын аваргаас хоёр дахь  удаагаа мөнгөн медаль авч хошой аварга боллоо.  Тэмцээнийхээ талаар яривал?
- “Дэлхийн аварга” тэмцээн маань аравдугаар сард Узбек Улсын Ташкент хотод  болж өндөрлөлөө. 27 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг  Баярсайхан, Энхбаяр багш ìààíü удирдаж авч явсан. Монголын  баг тамирчдын хувьд амжилттай оролцоод ирлээ. Миний барилдааны тухайд -57 жинд  алтан медалийн төлөө барилдсанч гарандаа гэмтэл авч мөнгөн медаль хүртсэн. Тиймээс сэтгэлдээ хүртэл сайхан барилдаж чадаагүй гэсэн үг.
-Тэмцээнд явахад гэрийхэн тань юу гэж захисан бэ? 
 -Тэмцээнд явахын өмнө манай аав, ээж хөдөөнөөс “Амжилттай оролцоод ирээрэй” гээд видео бичлэг хийгээд явуулсан байсан. Түүнийг нь үзээд маш их сэтгэл хөдөлæ, çаавал ялна, аварга болно гэсэн тэмүүлэл дүүрэн явсан ч энэ удаад зорьсондоо хүрч чадсангүй. 

-Таны бодлоор тамирчны баримтлах ёстой гол зарчим юу вэ?
-Өрсөлдөж байгаа тамирчнаа дан ганц хүчээр дийлэх боломжгүй. Тухайн хүнээ сайн судалж, мэхээ яаж хийж байна, сул болон давуу талуудыг анзаарч чадвал их зүгээр. Хамгийн чухал нь өрсөлдөгч тамирчнаа ямар мэх хийх гэж байгааг маш сайн мэдрэх ёстой.  Гэхдээ миний хувьд аливаа тэмцээний өмнө өөрийгөө тултал нь бэлдэхийг л зорьдог доо. 
-Хамгийн  анх оролцсон томоохон тэмцээн тань юу вэ?
- ОХУ-ын Улан-Үдэ хотноо болсон жүдогийн өсвөрийн VI их наадмаас мөнгөн медаль авч байсан. Дараа нь улсын тодотголтой ихэнх тэмцээнд оролцож, бэлтгэлээ базааж байгаад  Азийн аваргад орсон. Дэлхийд гарах анхны том тэмцээний гараа тэр болсон.
-Спортод хөтөлж оруулсан багшийнхаа талаар яривал?
- 2011 онд  Цагаан-овоо сумын сургуулийн биеийн тамирын Ж.Оргилсайхан багш маань намайг “Чи бэлтгэл хийгээд үз. Болохоор байвал тэмцээнд явна шүү” гэж хэлж байлаа. Тэгээд 14 хоног жүдогийн бэлтгэл хийж анхны тэмцээн болох аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд орж мөнгөн медаль хүртсэн. Богино хугацаанд бэлтгэл хийгээд амжилт гаргасан болохоор урамшаад бэлтгэлээ таслахгүй хийж, өөрийгөө спортод сорихоор шийдсэн. Дараа нь Зүүн бүсийн тэмцээнд ороод алтан медаль авч байлаа. Бэлтгэлээ сайн хийгээд хичээгээд байвал барилдаж болмоор санагдаад жүдогоор тууштай хичээллэж эхэлсэн дээ.
-Танайх бөхийн удамтай юу. Ойр дотны хүмүүсээс тань тамирчин ах, дүү бий юу?
-Манай том ах спортод их дуртай. Спортоор хичээллэдэг байсан нь надад нөлөөлсөн. Ах  маань өглөө бүр хичээл орохоос өмнө гүйдэг, жүдогоор барилддаг, үргэлж бэлтгэл хийдэг байсан. Байнга хамт байж, хэрхэн дасгал сургуулилалт хийж байгааг нь харахаар бэлтгэл хийх хүсэл эрхгүй төрдөг юм билээ. 

-Улсын чанартай олон тэмцээнд жүдогийн төрлөөр  барилдаж байсан. Самбо бөхөөр яг  хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Самбо бөхөөр 2017 оноос хичээллэж эхэлсэн. Анх самбо бөхийн спортоор ганцаараа хичээллэж эхэлсэн. Яг тэр үед зааж, чиглүүлэх багш байхгүй, өөрөө бэлтгэлээ хийдэг байсан.  Жүдогоор барилддаг учраас тийм ч хэцүү зүйл тулгараагүй. Самбо бөхийн төрлөөр хамгийн анхны тэмцээн болох “Өсвөрийн аварга”-д ороод хүрэл медаль авч байлаа.  Түүнээсээ маш их урам ав÷ бэлтгэлээ хийæ уралдаан тэмцээнд ороод өөрийгөө сориод байж болох юм байна гэж ойлгосон.

Миний цаашдын зорилго бол насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох. Мөн олимпийн аварга болж, эх орныхоо далбааг дэлхийд мандуулах чин хүсэлтэй.

-Жүдо, самбо хоёр дүрмийн хувьд өөр. Жүдогоор барилдаж байгаад самбо руу ороход тулгарч байсан бэрхшээл юу байв?
-Зорьсон зүйлээ эргэлзэлгүй хийж үзэх ёстой гэж би боддог. Тэгээд л шийдээд самбо бөхөөр барилдаж эхэлсэн. Жүдо хөлд өчиг хийдэггүй бол самбо өчиг хийдэг гээд дүрмийн хувьд өөр зүйлүүд бий. Гэхдээ аливаа зүйлд зорилго тавиад түүндээ чин сэтгэлээ зориулж чадвал болохгүй зүйл байхгүй гэж боддог.Самбо бөхөөр хичээллэж эхэлж байхад мэх болон дүрмийн хувьд бага зэрэг  хэцүү байсан.  Одоо  самбо бөхийн спортоор дагнаж барилдаж байгаа учраас төдийлөн алдаа гардаггүй.
-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн байна уу. Одоо хэн багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалтаа хийж байна вэ?
- Самбо бөхийн холбооны багш Ж.Баярсайхан, гавьяат багш Г.Үүрцолмонгоор удирдуулж бэлтгэлээ хийж байна. Гараа гэмтээсэн учраас бэлтгэлээ түр хугацаанд завсарласан. Удахгүй бэлтгэлдээ орно. Одоогоор төлөвлөсөн тэмцээн байхгүй. Хичээлээсээ хоцорсон байгаа учир хичээлдээ шамдаж байна.

-Батлан хамгаалах их сургуульд инженерээр суралцдаг гэсэн.  Энэ сонголтыг яагаад хийх болов?
-Одоо хоёрдугаар дамжаанд суралцдаг. Зэвсэгт хүчин, арми бол спортыг маш их дэмждэг газар. Батлан хамгаалах их сургуулийн харьяа “Алдар” спорт хороонд орох боломж бүрддэг. Мөн спортын хүн сурахад олон давуу талтай. Улсын болон Дэлхийн тэмцээнд амжилттай оролцвол кредитийн урамшуулал гэх мэт олон давуу тал байдаг шүү.
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?
-Миний цаашдын зорилго бол насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох. Мөн олимпийн аварга болж, эх орныхоо далбааг дэлхийд мандуулах чин хүсэлтэй. Тиймээс одооноос бэлтгэлээ хийж  байна. Миний бодлоор зорьсон зүйлээсээ ухрахгүй, зоригтой тэмүүлж чадвал бүх зүйл болно. Хамгийн гол нь тууштай бэлтгэл сургуулилалтаа хийж, өөрийгөө дайчилж  чадвал залуу хүн амжилтад хүрэхэд ойрхон.


-Гаргасан амжилтуудаасаа дурьдвал?
-Одоогийн байдлаар Тив,  Дэлхий, улс, аймгийн  тэмцээнээс 60  гаруй медаль хүртсэн. Үүнээс   Оюутны УАШ тэмцээнд  Самбо, Жүдо төрлөөр алтан медаль авсан. Мөн  Самбо бөхийн залуучуудын УАШ тэмцээнээс  алтан медаль,  2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс  алтан медаль,  2019 онд Ази тивийн аварга шалгаруулах “Курес бөх”-ийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Сүүлийн тэмцээн болох Дэлхийн аварга шалгаруулах Самбо бөхийн тэмцээнд амжилтаа бататгаж дахин мөнгө авч  хошой  аварга болсон.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид