Улаанбаатар 1c

Мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлнө

NPost.mn
2019-11-07 08:53

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн нь баримтаар нотлогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт даалгасан байна.
Төрийн албан хаагчид гадаад улсад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байхыг хуульчилсан байдаг аж. Төрийн байгууллагуудад сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах талаар ЗГХЭГ-аас тодорхой шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд иргэд, олон нийтээс төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой 10 гаруй баримт мэдээлэл ирсний хоёр нь дээрх албан тушаалтнуудтай холбоотой бөгөөд Засгийн газрын гишүүд танилцаж албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, холбогдох баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон байна.
Мөн өдрийн хурлаар ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид