Улаанбаатар 1c

МҮЭХ: Нийгмийн даатгалын шиймтгэлийг эсэргүүцэж байна

NPost.mn
2019-11-07 09:16

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувиар нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгасан. Уг асуудалтай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэж амлалт өгсөн. Харамсалтай нь, энэ амлалтаа мартаж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын 2020 оны  төсвөөр хэлэлцүүлэх асуудалд оруулж ирсэн нь бидний дургүйцлыг хүргэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлснээр иргэдийн худалдан авах чадвар буурч, хувийн аж ахуй нэгж байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсөд зарцуулах хөрөнгө хумигдана. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид