Улаанбаатар 1c

ҮХЦ-ийн дарга Ц.Одбаярт хилийн хориг тавилаа

NPost.mn
2019-11-08 09:13

Өмнөд Солонгос улсад бусдад бэлгийн дарамт учруулсан  хэрэгт холбогдоод байгаа  ҮХЦ-ийн  дарга Д.Одбаяр Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгсөн байна. Байцаалт 14 цаг орчим үргэлжилжээ. Энэ үеэр Д.Одбаяр нь зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдэв. Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Энэ хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Инчеоны цагдаагийн газар “Korean Air” компанийн нийт гурван ажилтнаас мэдүүлэг аваад байгаа ажээ. Тэдний хоёр нь бэлгийн дарамтын хохирогч болсон ажилтнууд юм байна.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид