Улаанбаатар 1c

Таксины жолооч галаас хоёр хүүхдийн амь аварчээ

NPost.mn
2019-11-08 09:19

Энэ сарын 6-ны 04.00 цагийн орчимд хувийн автомашинаараа такси үйлчилгээ эрхлэгч иргэн С.Хишигдалай шатаж байсан гэрээс 6,7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ. Түүнээс болсон явдлын талаар тодруулахад, “Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал “Туслаарай” гээд нэлээд хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон.  Үйлчлүүлж байсан хүн “Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна” гэсэн. Биднийг очиход  10 гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч байсан. Дотор нь дахиад хүүхдийн дуу гараад байхаар нь шууд зөрөөд ортол 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад орон дээрээ зогсож байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлөөр нь ороогоод гэрээс гаргасан. Хүүхдүүд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр баярласан” гэв. Тэрбээр эхнэр, таван охины хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг аж. Галаас хүүхдүүдийг аварсан иргэн Д.Баасандоо,
С.Хишиг­далай нарт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс талархал илэрхийлсэн байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид