Улаанбаатар 1c

Томуу, томуу төст өвчний өвчлөл өмнөх оноос буурчээ

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгт хамрагддаг 2-5 насны 6787, эрсдэлт бүлгийн буюу өвчлөх магадлалтай бүсэд амьдардаг 1109 хүүхэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагджээ. Гэсэн ч  цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхэд вакцин тариулаагүй үлдсэн байгаа. Энэ оны эхний ээлжийн 159 мянган хүнд нэг тунт вакциныг өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс эхэлж дүүргийн дархлаажуулалтын кабинет дээр хийж, хоёрдугаар ээлжийн вакцин энэ сарын эхээр ирсэн байх ёстой ч өнөөдрийг хүртэл алга байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар ээлжийн вакцин ханиад томуу, хатгалгааны оргил үетэй уралдаж хийгдэх нь.

Бид Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг зорив. Сувилагчийн өрөөний гадаа тариагаа тариулах гэсэн хэд, хэдэн хүүхэд аав, ээждээ тэврүүлэн оочирлон зогсоно. Харин өрөөн дотроос хүүхдийн уйлах чимээ тодоос тод сонсогдож, гадна байгаа хүүхдүүдэд айдас төрүүлсээр. Тус эмнэлэг хүүхдийн тасагтаа хэвтэн эмчлүүлэх 80 ортой бөгөөд ор дүүргэлт дүүрсэн гэнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 70 гаруй хувь нь ханиад, хатгалгаа өвчнөөр өвчилсөн гэдгийг эмч нар хэлж байв. Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч Э.Оюунбилэг “Өмнөх жилийн өдийд 120 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол одоогийн байдлаар  80 хүүхэд манай эмнэлэгт эмчлүүлж байна. Үүнээс 50 гаруй хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн. Уг өвчин нь улирлын чанартай болохоор сүүлийн өдрүүдэд хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Өвдсөн хүүхдүүд вакцинд хамрагдсан, хамрагдаагүй янз бүр байгаа. Урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан хүүхэд ч эмнэлэгт хэвтдэг. Эцэг, эхчүүд вакцин хийсэн бол хүүхдээ өвдөхгүй гэж бодоод байх юм. Хүүхэд л болсон хойно эрхтний тогтолцоо нь гүйцэт хөгжөөгүй учраас хүнд, хөнгөн хэлбэрээр ханиад хүрнэ. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тариулсан хүүхдийн ханиад хүндэрч хатгаа болохгүй, хатгаа авсан ч хүнд биш, амьсгалын дутагдалд орохгүй байх давуу талтай. Ханиад, хатгалгааны вирус дэгдэх оргил үед бид бусад тасгаа суллаж, хүүхдүүд хүлээж авахад бэлтгэж байна” гэв. Харин тус эмнэлгийн хүүхдийн тасгийн Чанарын албаны дарга Б.Одсүрэн “Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд эцэг, эхийн асаргаа, сувилал хамгийн чухал. Харамсалтай манай аав, ээжүүд үүнийг төдийлөн анхаардаггүй. Тухайлбал, эмнэлэгт хэвтэж байгаа ханиадтай хүүхдэдээ чихэр жимс өгөх, аминдэм, шим тэжээлтэй хоол өгөхгүй зэрэг эрүүл мэндийн мэдлэг дутмаг. Хэдий чихэр, жимс өгч болохгүй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн хүүхдээ эрхлүүлээд өгчихдөг. Мөн бага насны хүүхдээ гадуур авч явахдаа ороолт, амны хаалт хэрэглээгүйгээс болж хүйтэн агаар шууд хүүхдийн уушгинд орж, өвчин хүндрэх магадлалыг ихэсгэдэг. Жишээ нь, 5-7 хоног антибиотик тариулчихаад эмнэлгийн хаалгаар гарахдаа л хүүхдэдээ малгай өмсгөөд, ороолтгүй аваад явчиж байна. Тэгээд гурав хоноод хүүхдийн ханиад хүндэрсэн гээд буцаад эмнэлэгт хэвтэх тохиолдол олон бий” хэмээв.

Энэ онд бага насны хэчнээн хүүхдэд томуу, томуу төст өвчний вакцин хийсэн, мөн хоёрдугаар ээлжийн вакцин хэзээ ирэх талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч С.Сувдмаагаас тодрууллаа.

-Томуу, томуу төст өвчний хоёрдугаар ээлжийн вакцин ирсэн үү?
-Эхний ээлжийн вакцины хамрагдалт 98 хувьтай явагдаж байна. Энэ вакциныг хийж дууссан хойно ирэх байх. Уг нь арваннэгдүгээр сарын эхээр ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Одоогоор ирээгүй байна.
-Эхний ээлжийн вакциныг хэдэн хүүхдэд хийсэн бэ?
-Цэцэрлэг болон эрсдэлтэй бүсэд амьдардаг, өвчлөл ихтэй хүүхдүүдэд ихэвчлэн хийсэн.  Ингэхдээ дийлэнхийг нь буюу 75 хувийг нь хүүхдүүдэд хийсэн гэв.
Томуу, томуу төст өвчний вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтдог байна. Тэгэхээр тус вакциныг наймдугаар сараас эхэлж хийж эхэлбэл зохистой гэнэ. Харин манайхан  болсон хойно хүйтэрч, хүүхэд нь ханиад томуу хүрсний дараа  вакцин хийлгэх боломжтойг гэнэт санадаг. Мөн эцэг, эхчүүд хүүхдэд вакцин хийлгэх нь сайн эсэхэд эргэлздэг нь нууц биш. Тэгвэл эмч нар вакцин хийлгэхийг зөвлөсөөр байна. Вакцин хийлгэснээр ханиад хүрэх магадлал буурах бөгөөд хүрсэн ч хөнгөн тусах юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. UROLOGIST
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • DR MAXWELL
    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларын сайн мөнгө өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
Нийтлэлчид