Улаанбаатар 1c

Д.Энхсайхан: Татварын багц хуульд татвар төлөх, тайлагнах үйл явцыг хөнгөвчилсөн өөрчлөлтүүд орсон

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар, татварын зөвлөх үйлчилгээний “Кэй Пи Эм Жи Такс” компани хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Уг зөвлөгөөнд  татвар төлөгч 170 гаруй байгууллагын 300 орчим төлөөлөл оролцож, Татварын багц хуулийн шинэчилсэн төсөлтэй танилцлаа. Зөвлºгөөнийг  Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нээж үг хэллээ. Тэрбээр èрэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Òатварын багц хуулийн өөрчлөлтөд аж ахуйн нэгжүүд бэлэн, эсэхэд анхаарал хандуулан, мэдээлэл олгох зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг онцолсон. 

Мөн татварын  хуулийн шинэчлэлийн талаар “Жи мобайл” корпорацын тооцооны ахлах нягтлан бодогч А.Галсайхан “Татварын шинэ хуулийн талаар аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл олгох сургалтад хамрагдлаа. Уг сургалтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч шинэ хуулийн талаарх ойлголт бэхэжлээ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зөвхөн манай байгууллага гэлтгүй улсын хэмжээнд бага, дунд орлоготой хувиараа бизнес эрхэлдэг иргэд татварын хөнгөлөлт үзүүлэх том боломж олгожээ. Хялбаршуулсан горимоор тайлангаа жилд 1-2 удаа гаргадаг болж байгаа юм байна. Ингэснээр ойр ойрхон тайлан гаргахгүй, төвөгтэй процеñсуудыг хөнгөвчилсөн өөрчлөлтүүд болжээ” гэв. Сургалтын үйл ажиллагаа болон татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар  татварын зөвлөх үйлчилгээний “Кэй Пи Эм Жи Такс” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхсайханаас цөөн асуултад хариулт авлаа.
-Ирэх онд хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар аж ахуйн нэгжүүдийн дунд сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Татварын хуулийн шинэ журмуудын талаар  байгууллагууд хэр мэдээлэлтэй байна вэ?
-Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой зөвлөгөөнд манай “Кэй Пи Эм Жи Такс” компанийн харилцагч байгууллагууд болон Татварын åрөнхий газрын харьяа улсын төсвийн орлого хяналтын газрын татвар төлөгч томоохон компаниудын төлөөлөл оролцож байна. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш татварын хууль тогтоомжид орсон хоёр дахь удаагийн томоохон, бодитой шинэчлэл гэж харж байна. Тухайлбал, татвар төлөгчид рүү хандсан, татвар төлөгчдөд таатай нөхцөл олгосон, татварын хувь хэмжээг бууруулсан татвар төлөх, тайлагнах үйл явцыг хөнгөвчилсөн өөрчлөлтүүд орсон. Нөгөө талдаа татварын албаны чиг үүргийг өргөтгөсөн, татвар хураах, төсвийн орлогыг бүрдүүлэх нөхцөлийг тодорхой болгосон заалтууд тусгаснаараа оновчтой болсон гэж харж байгаа. Жишээ нь,  шүүхийн шийдвэргүйгээр татвар хураадаг болж байна. Ингэснээр татвар төлөх журмыг тодорхой болгож байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд татвар төлөх үүргээ биелүүлэхгүй, 20 сая төгрөгөөс дээш татвараа төлөхгүй бол тухайн аж ахуйн нэгж, иргэний тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахгүй байх хүртэлх арга хэмжээ авна. Мөн олон улсын татвартай холбоотой дэлхийн бусад хөгжингүй орнуудад мөрдөгддөг журмуудыг шинээр оруулж өгчээ.  Монгол Улс олон улсын жишигт нийцсэн татварын хуультай болж байгаа нь сайн хэрэг.
-Татварын шинэ хуулийн өөрчлөлт нь татвар төлөгчдөд ямар давуу талуудыг бий болгож байгаа вэ?
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн татвар төлөгчдийн тайлагналын үйл явцыг хөнгөвчлөж, хувь хэмжээг бууруулсан. Хуучин хуулиар гурван тэрбум төгрөг хүртэлх татвар ногдуулах  орлогод 10 хувийн татвар төлж байсан. Үүнээс дээш байвал 25 хувь хүртýлх хувиар татвар төлдөг. Харин шинэ хуулиар орлогын хэмжээг нь хоёр дахин өсгөсөн. Өөрөөр хэлбэл, гурван тэрбум төгрөгийн орлогыг зургаан тэрбум болгож ачааллыг нь багасгасан. Мөн эрх борлуулах, шилжүүлэх татвар оногдуулалтад 30 хувийн татвар ногдуулдаг байсан бол 10 хувь болгож бууруулжээ. Ер нь манай улсын татварын хэмжээ хэт бага ч биш, хэт өндөр ч биш, дундаж.
-Татварын хувь хэмжээг багасгах нь аж ахуйн нэгжүүд татвараа нуун дарагдуулах зэрэг асуудлыг цэгцлэх нэг арга гэж ойлгож болох уу?
-Ер нь тийм. Дэлхий хавтгай болж, үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр тэд аль болох бага татвар төлөхийг хичээх болжээ. Үүнтэй холбоотой бага татвартай бүс рүү орлогоо шилжүүлэх замаар татвараас зайлсхийж байсан. Дэлхий нийтээрээ үүнтэй тэмцэж байгаа. Орлогыг татвар багатай бүс рүү шилжүүлэх замаар татвараас зайлсхийх энэ асуудалтай холбоотой дэлхийн улсууд 16 төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Үүний арван минимум стандартыг Монгол Улс  татварын шинэ хуульдаа тусгаж өгсөн. Иймд харилцан хамааралтай этгээдийн хооронд ямар гүйлгээ хийж байгаа, хоорондоо ямар хамааралтай, харилцан хамааралтай этгээдийн хооронд хийсэн гүйлгээ, хамааралгүй этгээдтэй хийсэн бараа, ажил үйлчилгээний үнэтэй адил, эсэхэд хяналт тавих зорилгоор үнэ шилжилтийн тайланг оруулж өгч байгаа. Энэ нь ихэвчлэн томоохон татвар төлөгчдөд хамраалтай. Эдгээр татвар төлөгчдийн үйл ажиллагаа, орлого зөвхөн Монгол Улсад бус, олон улсын төвшинд хянагддаг нөхцөл бүрдэж байгаа юм. Ингэснээр далд эдийн засгийг бууруулахад гол түлхэц болно хэмээн үзэж болно.
-Бичил бизнес эрхлэгчдийн хувьд тайлан тооцооны үйл явцыг хөнгөвчлөх олон давуу тал бий болж байгааг та дээр дурьдсан. Энэ нь бичил бизнес эрхлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэсэн үг үү?
-Хувь хүний орлогын албан татварын хуульд бичил бизнес эрхлэгчид гэх шинэ нэр томьёо гарч ирсэн. Урьд нь орлогын нөхцөлийг тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлдэг иргэний орлогын албан татвар гэж байсан. 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад дээрх хууль хүчингүй болсон. Үүнийг оруулж, бичил бизнес эрхлэгчид хэмээн нэрлэх болсон. Хувиараа бизнес эрхлэгчдийн татварын тайланг жилд нэг удаа гаргахаар болгож хөнгөвчилсөн. Татварын ерөнхий газар татвар төлөгчдөө бичил, жижиг, дунд, том гэж дөрвөн төрөлд хуваасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн тайлагналын үйл явц нь дээрх сегмент рүү чиглэсэн үйл ажиллагаа болж байгаа юм. Мөн орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг  дэмжих зорилгоор Улаанбаатар хотоос алслагдсан зайнаас хамаарч 50-90 хувь хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэх механизмтай болж байгаа. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл зөвхөн Улаанбаатар хотод бус орон нутагт хөгжихөд хувь нэмэр оруулж байна гэж харж болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид