Улаанбаатар 1c

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж байна

NPost.mn
2019-11-18 10:52

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг болон Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.11.18/ хуралдаж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн онцлох асуудлын талаар ярилцаж юм байна. Тухайлбал, МАН-ын бүлэг АМНАТ болон Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна. Тус намын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлага нь дуусаад байгаа юм.

Мөн АМНАТ-ын хуульд өөрчлөлт оруулах хугацаа дуусгавар болох гэж байгаатай холбогдуулан хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид