Улаанбаатар 1c

Угаарын хийтэй холбоотой дуудлага ихэсчээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан өчигдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Арваннэгдүгээр сарын 16-18-нд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 30 өрхийн 89 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан. Өнгөрсөн сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 18-нд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмчлүүлсэн. Дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин, зуухны аюулгүй байдалтай холбоотой байгаа юм. Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагын тоо багасч байна” хэмээв. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Түүхий нүүрс тээвэрлэсэн иргэдийг буцаадаг байсан. Одоогийн байдлаар түүхий нүүрсийг нь хураан авч, жолоочид торгуулийн арга хэмжээ авч байна. Энэ сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгааг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдэд 13 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, 86.6 тонн түүхий нүүрсийг битүүмжилсэн” гэв. 
Угаарын хийтэй холбоотой дуудлага багассан гэсэн боловч өмнөх долоо хоногийн амралттын өдрүүдээр 12 өрхийн 35 иргэн угаартсан гэж мэдээлж байсан. Ингэхээр угаарын хийтэй холбоотой дуудлага өмнөх амралтын өдрүүдээс хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид