Улаанбаатар 1c

ЗГ: Г.Жаргалсайхан, Ч.Ганболд нарыг консулаар томиллоо

NPost.mn
2019-11-19 11:40

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хонконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилжээ.

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч. Ганболдыг,  Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын  нөхөр Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ.

Г.Жаргалсайхан  нь  Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар мөн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.

Харин  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын  төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид