Улаанбаатар 1c

Байт харвааны тамирчин Б.Отгонболд олимпын эрхээ авлаа

Олимпын эрх олгох байт харвааны тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод өчигдөр эхэлж, 18 орны 42 эрэгтэй, 45 эмэгтэй тамирчин авхаалж самбаа сорьж байна. Тэгвэл энэхүү тэмцээнээс Монголын тамирчин Б.Отгонболд (ганцаарчилсан төрөлд) “Токио-2020” олимпын эрх авсан бахдам амжилт үзүүллээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Токио-2020” олимпын эрхтэй болсон Монголын найм дахь тамирчин боллоо.

Олимпын эрх авсан тамирчид:

Чөлөөт бөх-Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Т.Тулга
Буудлага-Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн 
Марафон-Б.Мөнхзаяа 
Сагсан бөмбөг-Улсын эмэгтэй шигшээ (3х3)

Мөн пара байт харвааны Азийн АШТ-ээс спортын мастер Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртэж, паралимпийн эрх авсан билээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид