Улаанбаатар 1c

Нигер улсын иргэн Монголд зохиомол компани байгуулж, залилан хийжээ

NPost.mn
2019-11-29 15:31

Холбооны бүгд найрамдах Нигер улсын ирсэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019.11.29-ний 11.50 цагт эхэллээ. Шүүгдэгчид бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилжээ. Тодруулбал, "Лонати СПА", "Делүксе мулти сервисес СРЛ" зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан "Делүксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид