Улаанбаатар 1c

Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш ОХУ-ыг зорино

Д.ЦЭЦЭГ, Npost.mn
2019-12-02 16:25

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар энэ сарын 3-6-нд тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.

Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох бөгөөд 4-ний өдөр Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд оролцох гэнэ. Мөн энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид