Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн гавьяаны одонг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдааны туганд зүүж, одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн үг хэлсэн юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрхэм офицер, ахлагчид аа,
Үе үеийн ахмадууд аа,
Зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Та бүхэнд халуун баяр хүргэе" гэв.
https://www.youtube.com/watch?v=HWOcPrsXYpg&feature=emb_title
Тусгай хороо, батальоныг НАХЯ-ны Сайдын 1988 оны Б/323 дугаар тушаалаар нэгтгэж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар тусгай хороо болгон өргөтгөгдсөн бөгөөд 1992 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын 145 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги” болгон өөрчилжээ.
Хожим 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, “Хамгаалалтын гуравдугаар газар” болгосон. Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин эмхэтгэн байгуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна