Улаанбаатар 1c

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: "Мон-30" цахилгаан автобусны талаар инженерүүд мэдээлэл хийнэ

“ХОЛИДЭЙ ИНН” ЗОЧИД БУУДАЛД
09:00 цагт: Хөгжийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Саreer Expo-2019” болно.

НҮБ-ЫН БАЙР
08:30 цагт: Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан баталгаажуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ШАНГРИ-ЛА” ЗОЧИД БУУДАЛД

09:30 цагт: Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Азийн хөгжлийн банк хамтран “Агаарын бохирдол -Орон сууцжуулалт” уулзалт зохион байгуулна.

10:00 цагт:  Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банк, Гадаад харилцааны яам, Монгол Улсын их сургуулиуд хамтран зохион байгуулж буй “Евроазийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурал болно. 

ХАНГАРЬД ОРДОН
11:00 цагт: Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө гал түймрийн аюулд өртсөн нэг айлын 2-13 насны таван хүүхэд, хоёр том хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлсэн нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвийн эмч нарт “Хүний төлөө” медаль гардуулах үйл ажиллагаа болно.

11:15 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дархлааг сайжруулах, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-нд амин дэм, эм бэлдмэл гардуулж өгнө.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Монгол инженерүүдийн бүтээсэн "Мон-30" цахилгаан автобусны талаар инженерүүд мэдээлэл хийнэ.

"ТЭНГИС" КИНО ТЕАТР
11:30 цагт: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Тэнгис" кино театртай хамтран Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг  хамгаалах өдрийг угтаж "Бид тэгш эрхтэй"  арга хэмжээг зохион байгуулна.

АТГ-ЫН ОЛОН НИЙТИЙН ТӨВД 
09:00 цагт: “Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал” хэлэлцүүлэг болно.

ТӨРИЙН ОРДНЫ “ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН” ТАНХИМД
09:00 цагт: Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсгол болно.

НЗДТГ-д 
11:00 цагт: “Ард түмний штаб”-аас НИТХ-ын даргад шаардлага хүргүүлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид