Улаанбаатар 1c

Зуд болох сургаар малчид малаа цөөлж байна

NPost.mn
2019-12-03 09:15

Гахай жилийн өвөл хэцүү гэх яриа хашир малчдын хотноос дуулдах боллоо. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн зун, намар нийт нутгаар хур бороо багатай байсан тул өвөлдөө цас их унаж, зуд болох эрсдэлтэй гэх төлөв мэдээг ч ЦУОШГ-аас гаргаад байна. Тэгвэл болзошгүй зуданд хотоо харлуулчихгүйн тулд хэд гурван төгрөг болгочихое гэж  бод, бог нийлсэн 20,30 тооны мал ачсан малчдын цуваа хөдөөнөөс хотруу тасрахаа больжээ.

Тухайлбал, “Эмээлт” малын зах дээр Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ аймгийн 30 гаруй малчин, малын ченжүүд зогсоно. Хонь дунджаар 140 мянган төгрөг, шүдлэн үхэр 950 мянган төгрөгийн ханштай байсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилүүдийн мөн үеийнхээс хямд байгаа гэж тайлбарлалаа. Гэхдээ өвөлжилт хүндрэх сургаар онд орохгүй муу малаа олон тоо толгойгоор Улаанбаатар руу оруулж ирж, үнэ хямд гэхгүйгээр зарж ханш унагаж байна гэх санал гомдол ченжүүдээс гарч байв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид