Улаанбаатар 1c

Хүн амын 70 орчим хувь нь архаг хууч өвчний улмаас хорвоог орхидог

Image result for world"

Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 55-60 сая хүн нас бардаг гэнэ. Дэлхийн хүн ам хурдацтайгаар өсөж, дундаж наслалт нэмэгдсээр байгаа ч жилд нас барж буй хүний тоо 1990 онтой харьцуулахад 10 орчим саяар өссөн аж. Жилд нас барж буй нийт хүний 70 хувь нь архаг хууч өвчин буюу зүрх судасны болон амьсгалын замын өвчлөл,  чихрийн шижин хорт хавдраар амиа алддаг байна. Тэр тусмаа  зургаан хүн тутмын нэг нь хорт хавдраар хорвоог орхидог аж.

Урьдчилан сэргийлэх боломжтой шалтгааны улмаас мөн л олон хүн нас бардаг гэнэ. Тухайлбал, суулгалтын улмаас өнгөрсөн 2017 онд 1.6 сая нас баржээ. Зарим оронд энэ өвчин  нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.

Түүнчлэн дөнгөж төрсөн хүүхдүүд эхний 28 хоногтоо эндэх тохиолдол улс орноосоо шалтгаалаад нэлээд  өндөр байна. Үүнээс гадна нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгээр зам тээврийн осол нэрлэгдэж байна. Дэлхийд жилд дунджаар 1.2 сая хүн зам тээврийн ослоор амиа алддаг гэсэн судалгаа бий. Харин зам тээврийн ослоор нас барж буй хүмүүсээс бараг хоёр дахин олон хүн жил бүр амиа хорлодог гэнэ. Их Британид амиа хорлолтын түвшин бусад оронтой харьцуулахад 16 дахин их байдаг тухай судалгаа гарчээ. Амиа хорлож буй хүмүүсийн олонх нь 20-40 насныхан байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Их Британид амиа хорлолт нас баралтын шалтгааныг тэргүүлэх болжээ.1990-ээд оны үед гурван нас баралт тутмын нэг нь халдварт өвчнөөс үүдэлтэй байдаг байсан бол 2017 онд тавд нэг болж буурсан. Түүнчлэн хүүхдийн эндэгдэл  жил ирэх буурч байгаа ч ядуу буурай орнуудад байдал өөрчлөгдөхгүй байгаа талаар  холбогдох албаныхан онцолж байна. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/health-47371078
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид