Улаанбаатар 1c

Шилдэг их дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлж байна

Image result for Массачусетс школа"

Дэлхийн боловсролын “QS” байгууллага  дэлхийн 85 улс, бүс нутгийг судалгаанд хамруулж, дэлхийн шилдэг 1000 сургуулийн жагсаалтыг 16  дахь удаагаа нийтэлжээ. Уг жагсаалтад багтсан их, дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлсэн бол хоёрдугаарт  Их Британи, гуравдугаарт Австрали оржээ. БНХАУ-ын 11 их,  дээд сургууль дэлхийн топ 100-д багтаж, Ази тивдээ тэргүүлсэн байна.  Тус  байгууллагын гаргасан дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтыг Массачусетсийн технологийн их сургууль найм  дахь жилдээ тэргүүлж байна. Их сургуулийн зэрэглэлийг тогтоохдоо ажил олгогчдын  үзэл бодол, эрдэм шинжилгээний ажил,  шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эсэх гээд олон үзүүлэлтээр дэлхийн 2500 их дээд сургуулиудын үр дүнг харгалзан үздэг ажээ.

Жагсаалтын эхний 10-д орсон сургуулиуд:

1. Массачусетсийн их сургууль
2. Станфорд их сургууль
3.Калифорнийн их сургууль
4. Харвардын их сургууль
5. Сиднейн их сургууль
6.Мельбурны их сургууль
7.Кэмбрижийн их сургууль
8.Берклийн их сургууль
9.Чиньхуа их сургууль
10. Оксфордын их сургууль
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид