Улаанбаатар 1c

Б.Лхагвасүрэн: Зээлийн хүү буурахгүй байгаа нь хууль эрх зүйн орчинтой холбоотой

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал гаргав. Тэрбээр “Чуулганы ирц хангалтгүй байна. Ирцээ бүрдүүлж байж чуулганыг эхлүүлэхгүй бол хэлэлцэх асуудлууд унах гээд байна” гэв. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн ордонд Малчдын зөвлөгөөн болж байгаа. Санал хураах үеэр ирц нэмэгдэнэ” хэмээн хариулав. Хуралдааны эхэнд Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх талаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаав. Мөн энэ үеэр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төслийã Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Тогтохсүрэн танилцуулав. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжиж, байгуулалтын Төрийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эцэслэн хэлэлцсэн. Ингэхдээ, анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга,  хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг боловсруулсныг дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -2020 оны Мөнгөний бодлого инфляцад биш ханшинд чиглэж байна. Түүнчлэн саарал жагсаалтын асуудалтай холбоотой ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтворгүй байгаа. Монгол Улсын өр болон чанаргүй зээлийн асуудлыг ярих хэрэгтэй. Монголын банкны системд 13.8 их наяд төгрөгийн хадгаламж бий. Үүнээс 13 орчим их наяд төгрөгийн зээлтэй. Хугацаа хэтэрсэн зээл нь 1.9 их наяд, чанаргүй зээл нь нэг их наяд төгрөг болсон. Үүнийг бид анхааралдаа авах цаг нь болсон. 2020 оны мөнгөний бодлогод олон эрсдэл үүсэх магадлалтай гэлээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар асуултад хариулав.
-Б.Баттөмөр гишүүний хэлж буйтай санал нэг байна. Бид амжилтаа иргэддээ хүргэж чадахгүй байгаа нь үнэн. Эдийн засаг сүүлийн гурван жилийн дотор тогтворжиж, нөөц нэмэгдсэн. Харамсалтай нь энэ нь иргэдийн амьдралд нөлөө үзүүлж чадахгүй байгаа гэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Гадаад валютын ханш дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн гэсэн. Гадаадын валютын үр өгөөж нь юундаа байна вэ. Үр өгөөжгүй хадгалаад байдаг зүйл  гэж байхгүй. Хоёрдугаарт, чанаргүй болон хугацаа хэтэрсэн банкны зээл 2.9 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийнхээ 10 хувьд хүрч байгаа энэ асуудалд Монголбанк ямар арга хэмжээ авч байна. Мөн төгрөгийн ханш тогтвортой байсан гэж байгаа. Гэтэл сүүлийн үед төгрөгийн ханш дөрвөн төгрөгөөр унасан байна.
Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн: -Банкнуудын харилцагчдаа төлж буй хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээ нь 13-15  õóâü байгаа.  Энэ нь монгол төгрөгийн өгөөж  болно. Гадаад валютаар харилцагчид данс нээдэг. Энэ нь дунджаар  4-5 хувьтай байдаг. Тэгэхээр монгол төгрөгийн өгөөж валютаас илүү байгаа. 2018 онд төгрөгийн ханш доллартой харьцуулахад 2.4 хувиар суларсан. Хоёрдугаарт, нийт банкуудын чанаргүй зээл 10 хувьтай байгаа нь үнэн. Энэ нь өнгөрсөн онд 11 хувь, 2016 онд 12 хувьтай байсан. Тэгэхээр чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа гэсэн үг. Зээлèéí õ¿¿ огцом буурахгүй байгаа нь хууль эрх зүйн орчинтой холбоотой. Тодруулбал, чанаргүй зээл буурахгүй байгаагийн шалтгаан нь  муу зээлийн маргаан үүссэнээр  шүүхийн шатандаа зээл төлүүлэх ажиллагаа 3-7 жил  үргэлжилж байна.
Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: - Гадаад валютын нөөцийн хэмжээ өнөөдрийн байдлаар дөрөв орчим тэрбум ам.доллар байгаа. Нөөцийг удирдахдаа Төвбанкны тухай хуулийн дагуу  нэгдүгээрт гадаад валютын нөөцийн хөрвөх чадварыг хангах, õоёрдугаарт найдвартай байдлыг хангах ёстой. Энэ хоёр нөхцөл бүрэн биелсэн бол нөөцийг удирддаг. Нөөцийг удирдахдаа хөрөнгө оруулах актив банк санхүүгийн байгууллагуудаа жил бүр зохион захирлуудын зөвлөлийн хурлаар баталж,  батлагдсан бүтцийн дагуу хөрөнгө оруулалтыг байршуулдаг. Нөөцийн өгөөж он гарснаас хойш гурав орчим хувьтай байна.  
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монгол Улсын мөнгөний бодлого амаргүй сорилтуудтай тулгарч байгаа. Зах зээлд мөнгөний эрэлт нийлүүлэлтийн бодлого алдагдсан. Аж ахуйн нэгж, хувь хүмүүс мөнгөний хомстолд орчихсон байгаа. Тэгэхээр 2020 оны мөнгөний бодлогоор эрэлт нийлүүлтийн бодлогыг хэрхэн гаргаж байна. Мөн иргэдтэй уулзалт хийхэд тэд зээлийн хүүг бууруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулах хүсэлтийг ихээр тавьж байна. 30 жилийн турш дайнтай байгаа Афганистан Улс 10 хувийн зээлийн хүүтэй  байна. Гэтэл 30 жил ардчилсан засаглалаар явж буй Монгол Улсад зээлийн хүү хамгийн өндөр байна.  Ардчилсан тогтолцоотой улс орнуудын зээлийн хүү эрс багаñàæ байгаа. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаагаа вэ. Түүнчлэн Монголбанкны БНХАУ-аас своп хэлэлцээрийн хүрээнд авсан зээлийн хэмжээ олон тэрбум àì.доллард хүрсэн гэсэн. Улсын нууц учраас бодит тоо баримтыг хэлэх боломжгүй байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Эдийн засгийн байнгын хорооноос асуултад хариулах ёстой. Хариулт өгөх боломжгүй тул шууд санал хураалт явуулна гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид