Улаанбаатар 1c

"Эко Алтан заамар"-ын ажилтан амиа алджээ

NPost.mn
2019-12-06 18:00

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан заамар" уурхайд осол болж, 26 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, уг осол өнөөдөр /2019.12.06/ 14.00 цагийн үед болсон бөгөөд талийгаач залуу техникт даруулж амиа алдсан байна.

Одоогоор хэргийн газарт цагдаа нар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Харин хэргийн талаар албаныхнаас тодруулахад "Цагдаагийн бие бүрэлдэхүүн яг одоо хэргийн газарт ажиллаж байна. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө.

Дашрамд дуулгахад тус уурхайд өнгөрсөн хавар осол болж, дөрвөн иргэн амиа алдсан билээ. Энэхүү хэрэгт холбогдуулан "Эко Алтан заамар" компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид